Матрицын рибонуклеины хүчил (mRNA) технологид суурилсан Хятадын анхны коронавирусийн вакцины клиник туршилтын гурав дахь үе шат 5-р сарын сүүлчээр Мексикт эхлэхээр болжээ. Энэ тухай Пүрэв гаригт /2021.05.13/ South China Morning Post сонин мэдээлэв.
Вакцины туршилтад 6 мянган сайн дурынхан оролцох аж. Эл зорилгоор вакцин боловсруулагчид дэлхий даяар нийт 28 мянган хүн оролцуулахаар төлөвлөж байгаа бөгөөд тэдгээрийн дөрөвний нэг нь 60-аас дээш насныхан байх юм.
Вакциныг “ARCoV” гэсэн хэртэй бөгөөд “Abogen Biosciences” болон "Walvax Biotechnology" компани Хятадын Ардын чөлөөлөх армийн Цэргийн шинжлэх ухааны академитай хамтран бүтээжээ.
Уг вакциныг гуравдугаар улиралд эхний ээлжид жилд 120 сая тун үйлдвэрлэхээр төлөвлөж байгаа аж. “ARCoV”-ыг боловсруулагчдын мэдэгдэж буйгаар тус вакцин 2-8 хэмийн температурт зургаан сар хүртэл хадгалахад чанараа алдахгүйгээрээ “Pfizer-BioNTech”, “Moderna” вакцинуудаас ялгаатай аж.