Энэтхэгийн Буксар хотын Ганга мөрнөөс COVID-19-ийн улмаас нас барсан хүмүүсийн гуч гаруй хүний цогцос олджээ. Энэ тухай “The Times of India” сонин мэдээлэв.
Хотын захиргаа цогцосуудыг хөрш мужаас ирсэн байж болзошгүй гэж мэдэгдсэн ч нутгийн оршин суугчид сэтгүүлчдэд хэлэхдээ эрэг дээр байрладаг тосгодын хүмүүс чандарлах болон оршуулгын түүдэг гал өртөг өндөр байгаагаас нас барагсдын
Эрх баригчид голыг цэвэршүүлэх ажлыг эхлүүлээд байна. Нэр ус нь тодорхойгүй цогцсыг мужийн засгийн газрын зардлаар тахилгын дагуу чандарлажээ.
Энэтхэг улс коронавирусийн халдвараар дэлхийд хоёрдугаарт орж байна. Тус улсын Эрүүл мэндийн яамны хамгийн сүүлийн мэдээллээр тус улсад КОВИД-19-өөр өвчилсөн хүмүүсийн нийт тоо 22.2 сая давж, 242 мянган хүн нас баржээ.