Европын Комисс “AstraZeneca” компанийн коронавирусйн эсрэг вакцины нийлүүлэлтийн гэрээг 2021 оны хоёрдугаар хагаст сунгахгүй байх шийдвэр гаргажээ. Энэ тухай “Rueters” агентлаг дотоод зах зээлийн асуудал эрхэлсэн Европын комиссар Тьерри Бретоныг иш татан мэдээлэв.
Европын комисс "нөхцөл байдал цаашид хэрхэн хөгжихийг харах болно" гэж Бретон онцлон тэмдэглэхийн сацуу Европын Холбоо “AstraZeneca”-г “маш сайн вакцин” хэмээн үзэж байгаа гэжээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Европын Комисс тус компанийг вакцины урьдчилсан захиалга хийх гэрээг биелүүлээгүй гэж шүүхэд өгсөн юм. Эхний улиралд гэрээнд заасан 120 сая тунгийн оронд 40 орчим саяыг тун л нийлүүлсэн ажээ. Үүний улмаас ЕХ-ны хэд хэдэн оронд вакцинжуулах кампанит ажил энэ оны эхний саруудад тасалдахад хүргэсэн байна.
Үүнтэй зэрэгцэн вакцин хийсний дараа цус бүлэгнэлт үүсэх түүний дотор үхэлд хүргэсэн хэд хэдэн тохиолдол гарсан бөгөөд дэлхийн зарим оронд тус вакцины хэрэглээг түр зогсоосон юм. Гэсэн ч ЕМА эл аюултай гаж нөлөөг "ховор тохиолддог" гэж үзэн, “ашиг тус нь эрсдэлээс хамаагүй илүү" гэж мэдэгдсэн билээ. Дээрх дуулиан ЕХ-ны орнуудад тус вакцинаар дархлаажуулах компанит ажлын итгэлийг ихээхэн сэвтүүлсэн аж.