Данийн эрх баригчид Johnson & Johnson компанийн коронавирусийн эсрэг вакциныг тус улсад хэрэглэхээс татгалзжээ. Энэ тухай TV2 суваг мэдээлэв.
Эл вакцин нь цусны бүлэгнэл үүсгэх эрсдэлтэй гэсэн мэдээлэлтэй холбогдуулан дээрх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү Дани улс “Johnson & Johnson”, “AstraZeneca” гэсэн хоёр вакциныг ашиглахаас татгалзлаа.
Өнгөрсөн дөрөвдүгээр сарын эхээр АНУ-ын зохицуулагч байгууллагууд “Johnson & Johnson” вакцин тариулсан хүмүүст цусны бүлэгнэл үүссэнтэй холбогдуулан тус вакцины хэрэглээг хориглох хүсэлт гаргасан юм. АНУ-д тус вакцины 6.8 сая гаруй тунг ашигласан бөгөөд хүнд хэлбэрийн цусны бүлэгнэлийн зургаан тохиолдол бүртгэгдсэн гэж Хүнс ба эмийн чанарыг хянах газраас мэдэгджээ.