Их Британийн эрх баригчид зул сарын баяраар өвчлөл нэмэгдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 50-аас дээш насны иргэдэд коронавирусийн гурав дахь тун вакцин хийлгэхийг санал болгож байна. Энэ тухай “The Times” сонин өнөөдөр мэдээлэв.
Сонинд бичсэнээр, дархлаажуулалтын хоёр хувилбарыг туршиж байгаа бөгөөд эхнийх нь коронавирусийн шинэ хувилбартай тэмцэхэд тусгайлан өөрчилсөн вакциныг ашиглах явдал юм. Хоёр дахь хувилбараар бол тус улсад батлагдсан “Phizer”, “AstraZeneca”, “Moderna” гурван вакцины аль нэгээр гурав дахь тунг хийлгэж болох аж.
Одоогийн байдлаар Их Британид дээр дурдсан гурван вакцинаар дархлаажуулалтыг явуулж байгаа юм. Богино хугацаанд өргөн хүрээг хамруулахын тулд тус улсад хоёр тун вакцин хийх хоорондох хугацааг засгийн газрын шийдвэрээр гурван долоо хоногоос гурван сар болгон нэмэгдүүлжээ.