“Changzheng-5B” зөөвөрлөгч пуужин Хятадын үндэсний сансрын станцын гол модулийг тойрог замд гаргажээ. Пуужин Вэнчан сансрын буудлаас Хайнань мужийн Вэньчан сансрын буудлаас өнөөдөр хөөрчээ. Эл үйл явдлыг БНХАУ-ын Төв телевиз нэвтрүүлсэн байна
"Тяньхэ" буюу “Тэнгэрийн ордон” хэмээн нэртэй уг модуль нь 16.6 метр урт, 4.2 метр диаметртэй бөгөөд одоогоор тус улсад бүтээсэн хамгийн том сансрын аппарат аж. Энд команд, удирдлагын төв, багийн гишүүдийн байх гол хэсэг (50 орчим шоо метр) байрлах бөгөөд шинжлэх ухаан, технологийн зарим туршилтыг хийхээр төлөвлөжээ. Станц дээр сансрын гурван нисэгч байнга ажиллах бөгөөд баг солигдох үед зургаа хүртэлх нисэгч хүлээн авах боломжтой гэнэ.
Станцыг тойрог замд угсрах ажлыг 2022 онд дуусгахаар төлөвлөжээ.