Удамдаа зүрх судасны өвчинтэй байсан хүмүүс дотоод ухамсраараа кофе уухаас зайлсхийх эсвэл кофеингүй хувилбарыг сонгодог бол генетикийн хувьд "цэвэр" хүмүүс ихэвчлэн эл ундаанд дуртай болохыг Австралийн эрдэмтэд тогтоожээ. Тэдгээр эрдэмтдийн судалгааг “American Journal of Clinical Nutrition” сэтгүүлд нийтэлжээ.
Эрдэмтэд яагаад зарим хүмүүс кофенд дургүй байдаг вэ гэсэн асуулт тавьсан байна. Асуудал амт мэдрэхэд байна уу эсвэл кофе биед нь тухайлбал зүрх дэлсэх зэрэг тааламжгүй мэдрэмж төрүүлдэг үү?
Тэд Өмнөд Австралийн Эрүүл мэнд, анагаах ухааны судалгааны хүрээлэнтэй (SAHMRI) хамтран Британийн биобанк дахь 39-73 насны 390,435 оролцогчийн мэдээллийг шинжилжээ.
Судлаачид кофе уух зуршлын талаархи мэдээллийг судалгаанд оролцогчдын систолын болон диастолын даралтын түвши мөн зүрхний цохилттой харьцуулж, гарсан үр дүнг Менделеевын санамсаргүй сонголтын аргыг ашиглан харилцан хамаарлыг шинжилжээ.
Үүний үр дүнд кофе зүрх судасны эрүүл мэндэд удамшлын түвшинд нөлөөлдөг болохыг нотолсон байна. Өөрөөр хэлбэл удамшил нь зөвхөн кофе уух хүслийг хариуцаад зогсохгүй бие организм өөрөө уух хэмжээг зохицуулж, хэтрүүлэн хэрэглэхээс хамгаалдаг аж.
“Хүмүүс кофе уухдаа янз бүрийн шалтгаанаар уудаг: ядарсан үедээ сэргэх гэж, сайхан амттай гэж, эсвэл энэ нь тэдний өдөр тутмын амьдралын нэгээхэн хэсэг болсон тул. Гэхдээ хүмүүс артерийн даралт хэр өндөр байгаагаас хамааран дотоод ухамсраараа кофеины түвшинг өөрөө зохицуулдаг гэдгийг ойлгодоггүй. Энэ нь генетикийн хамгаалах механизмын үр дүн бололтой.
Эрдэмтдийн тэмдэглэснээр уусан кофены хэмжээгээр зүрх судасны эрүүл мэндийг байдлыг шууд бус байдлаар тодорхойлж болох аж.
"Энэ нь кофенд дургүй, бага уудаг хүнээс эл ундааг ихээр уудаг хүн генетикийн хувьд кофеинд илүү тэсвэртэй гэсэн үг юм. Эсрэгээр кофе уудаггүй хүн кофейны гаж нөлөөнд илүү өртөмтгий, цусны даралт нь ихсэх магадлалтай юм "гэж эрдэмтэн дүгнэжээ.