Германы Потсдам хотын эмнэлэгт дөрвөн өвчтөнийг хэрцгийгээр хөнөөж, нэг хүнийг хүнд шархдуулсан хэрэг гарсан тухай “Associated Press” мэдээлснийг "Вести.ру" уламжлав.
Гэмт хэрэг тулгуур эрхтний эмчилгээгээр дагнасан Оберлинхаус эмнэлэгт 4-р сарын 28-ны өдрийн орон нутгийн цагаар 21:00 цагийн орчимд гарчээ. Хохирогч дөрвөн хүний биед ноцтой хүчирхийлэл үйлдсэн шинж тэмдэг илэрсэн байна. Амьд үлдсэн өвчтөний биеийн байдал маг хүнд байгаа талаар эх сурвалжууд мэдээлжээ.
Гэмт хэрэгт тус эмнэлгийн ажилтан 51 настай эмэгтэйг саатуулсан байна. Баривчлагдсан этгээд үйлдлийнхээ шалтгааныг тайлбарлахаас татгалзаж байгаа аж. Гэмт хэргийн нөхцөл байдлыг шалгаж байна