Болгарын прокурорын газар 2011-2020 онуудад Эмилиан Гебрев гэдэг зэвсгийн наймаачны бараа хадгалагдаж байсан үйлдвэрүүдэд дөрвөн удаа дэлбэрэлт гарсан явдалд Оросын зургаан иргэнийг сэжиглэн шалгаж байгаа тухай ТАСС мэдээлэв.
"Галт зэвсгийн үйлдвэрүүдэд гарсан дөрвөн дэлбэрэлтэд тодорхой төстэй шинж тэмдэг ажиглагдаж байгаа” бөгөөд “дэлбэрэлт гарах бүрд Гүрж болон Украин руу экспортлох ёстой байсан бүтээгдэхүүнүүд устгагдсан байна” гэж мөрдөн байцаагчид үзжээ.
Прокурорын газрын мэдээлснээр ОХУ зургаан иргэн дэлбэрэлт болсон огноонуудтай ойролцоо өдрүүдэд байсан нь бөгөөд Эмилиан Гебревийн амь насанд халдахыг завдсан гэжээ. Тус байгууллагын үзэж байгаагаар Гебревийн амь насанд халдах оролдлогыг 2015 оны 4-р сарын 28-наас 5-р сарын 4-ний хооронд үйлдсэн бөгөөд дэлбэрэлтүүд 2011 оны 11-р сард нэг, 2015 онд хоёр, 2020 онд нэг хэрэг гарсан байна.
Болгар дахь Оросын Элчин сайдын яаманд ОХУ-ын иргэд сэжиглэгдэж буй дэлбэрэлтийг мөрдөж байгаа талаар мэдээлэл өгөөгүй гэж Оросын дипломат төлөөлөгчийн газар мэдэгджээ.
Үүнээс өмнө Чех 2014 онд Врбетице дэх зэвсгийн агуулахад гарсан дэлбэрэлтэд Оросын тусгай албаныхан буруутай гэж үзэн дөрөвдүгээр сарын 17-ны өдөр Прагаас Оросын 18 дипломатыг хөөн гаргахаар болсон юм.
ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровын хэлснээр яагаад хувийн хэвшлийн бизнес эрхлэгчид зэвсгийн агуулахтай холбоотой болохыг Европын Холбоо олж тогтоох хэрэгтэй. Түүний үзэж буйгаар Европын Холбоо "Чех болон Болгар дахь нөхцөл байдалд санаа тавих ёстой" аж.