Хятадын Жэжян мужийн оршин суугч эмэгтэй санамсаргүй байдлаар өөрийгөө интерсекс буюу эсрэг хүйсийн хүн гэдгээ мэджээ. Энэ тухай “Global Times”-д нийтэлжээ. Интерсекс гэдэг нь эрэгтэй, эмэгтэй хүний бие махбодийн талаархи нийтээр хүлээн зөвшөөрсөн тодорхойлтод тохирохгүй бэлгийн шинж чанартай хүнийг хэлдэг аж. 25 настай Пингпинг бүсгүй өөрийгөө бүх насаараа эмэгтэй хүн гэж үзэж ирсээр 2020 онд гэрлэжээ. Хосууд хүүхэдтэй болохыг хүсдэг байсан ч эхнэр нь жирэмсэлж өгөхгүй байв. Нэг онцлогийг дурдахад 25 наслахдаа Пингпин бүсгүйд хэзээ ч сарын тэмдэг ирж байгаагүй аж. Тэрээр саяхан шагайгаа гэмтээсний улмаас эрүүл мэндийн үзлэгт оржээ. Эмч нар түүнийг умай, өндгөвчгүй, бэлэг эрхтэн нь хөгжөөгүй болохыг тогтоосон байна. Тэрээр эрэгтэй Y хромосомтой байсан бөгөөд генетикийн хувьд эрэгтэй хүн болж таарчээ. Гэвч нарийн үздэг хийгээд ч эрэгтэй билэг эрхтнийг олж чадаагүй байна.Эмч нарын тайлбарлаж буйгаар эрхтэн нь 25 жилийн хугацаанд доройтолд орон устсан байж болох аж. Нарийвчлан судалсны дараа бүсгүйн эцэг, эх нь хамаатнууд байсан бөгөөд хүүхэд нь ийнхүү төрөлхийн эмгэгтэй төрсөн гэж оношилсон байна. Өвчтөнд хэрхэн цааш амьдрахаа ойлгохын тулд сэтгэл зүйчид үзүүлэхийг зөвлөжээ.