Өчигдөр буюу Лхагва гарагт Орос улс даяар сөрөг хүчний төлөөлөгч Алексей Навальныйг дэмжсэн эсэргүүцлийн жагсаал болов. Энэхүү жагсаалыг шоронд хоригдож буй Навальныйн эрүүл мэндийн байдал эрс муудсантай холбогдуулан хийжээ. Тус улсын Дотоод хэргийн яамны хэвлэлийн албанаас мэдээлснээр, Барнаул, Кызыл, Тюмень, Петрозаводск, Ухта, Псков, Мурманск, Омск, Вологда, Владивосток зэрэг 27 хотод зөвшөөрөлгүй үйл ажиллагаанд 4,5 мянга орчим хүн оролцсон бол Москвад 6 мянга, Санкт-Петербургт 4.5 мянган хүн жагссжээ.. Хүний эрхийн идэвхтнүүдийн мэдээлж буйгаар энэ өдөр Оросын хотуудад 1200 гаруй хүн саатуулагдсан байна. Навальныйгийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Кира Ярмышийг баривчилж зөвшөөрөлгүй жагсаалд оролцохыг уриалсан гэж 10 хоног саатуулахаар болжээ.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд шүүхээс Алексей Навальныйгийн “Ив Рошерийн” хэрэгт холбогдолтой тэнсэн харгалзах ялыг жинхэлэх ялаар сольсон юм. Гуравдугаар сард Навальный эрүүл мэнд нь муудаж байгаа бөгөөд шоронд түүнийг эмчлэхгүй байгаагаа талаар мэдэгдсэн юм. Дөрөвдүгээр сарын 7-нд хорих ангийн эмч нар үзлэг хийн нуруунд нь хоёр ивэрхийг байгааг илрүүлжээ. Дөрөвдүгээр сарын 19-ний өдөр Холбооны шийтгэл гүйцэтгэх албанаас сөрөг хүчний улс төрчийг бүс нутгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх тасагт шилжүүлж байгаа тухай мэдээлжээ.