ОХУ-ын “Спутник V” вакцин тариулсан 3.8 сая хүний мэдээлэлд хийсэн судалгаагаар тус вакцины үр дүн 97.6 хувьд хүрчээ. Энэ тухай Оросын шууд хөрөнгө оруулалтын сан мэдээлэв.
“Вакцины хоёр тунг тариулсан Оросын иргэдийн дундах коронавирусийн өвчлөлийн талаарх дүн шинжилгээнд үндэслэн "Спутник V" вакцины үр дүн 97.6 хувьд хүрснийг Н.Ф. Гамалеягийн нэрэмжит эрдэм шинжилгээний хүрээлэн болон Оросын Шууд хөрөнгө оруулалтын сан зарлаж байна" гэж мэдэгдэлд дурджээ.
2020 оны 12 дугаар сарын тавны өдрөөс 2021 оны гуравдугаар сарын 31-ний хооронд вакцины хоёр тунг хоёуланг нь тариулсан, Оросын 3.8 сая хүний вакцинжуулалтын мэдээллийг судлахад эхний тунг тариулснаас хойш 35 хоногийн дараагаас өвчлөл бүртгэгдсэн тохиолдол ердөө 0.027 хувь байсан аж.
Харин вакцинжуулалтын аян эхэлснээс хойших 35 хоногийн дараа вакцин хийлгээгүй насанд хүрсэн хүмүүсийн дунд өвчлөл 1.1 хувь байжээ.