Португалийн эрх баригчид Лиссабоны нисэх онгоцны буудлын саатуулах байранд Украины иргэн амиа алдсан явдал гарсны дараа Гадаадын иргэд ба хилийн үйлчилгээг эрхлэг газрыг (SEF) татан буулгах шийдвэр гаргажээ.
“Гадаадын иргэд, хилийн үйлчилгээг эрхлэг газар өнөөдрөөс эхлэн татан буулгаж, бүрэн эрхийг нь шинээр байгуулагдсан Гадаадын иргэд, орогнох албанд шилжүүлсүгэй” гэж тус улсын Сайд нарын Зөвлөлийн тогтоолд бичсэнийг Засгийн газрын цахим хуудаст нийтэлжээ.
Тус байгууллагыг татан буулгах болсон шалтгаан нь өнгөрсөн оны гуравдугаар сард Лиссабоны нисэх онгоцны буудлын саатуулах байранд Игорь Хоменюк гэдэг Украины цагаачийн нас барсан явдал байв. Игорь Хоменюк нь визгүй байсан тул түүнийг саатуулсан байна. Түүний үхэлд SEF-ийн гурван ажилтныг буруутгасан бөгөөд мөрдөн шалгалгах явцын үеэр Украины иргэнийг зодож, хавиргыг нь хугалсны улмаас амьсгалын хурц дутагдалд орж нас барсан нь тогтоогджээ. Тус байгууллага у хэргийг золгүй явдал гэж мэдэгдсэн байна. Яллагдагч нарт холбогдох шүүх хурал хоёрдугаар сард эхэлсэн. Харин хэд хоногийн өмнө прокурорын газраас тэднийг хүн амины хэрэг үйлдсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, хувь хүний халдашгүй эрхийг онц ноцтой зөрчиж үхэлд хүргэсэн хэрэгт буруутгах болсон байна.