“Johnson & Johnson” компанийн вакцин хийлгэсэн хэд хэдэн хүнд цусны бүлэгнэл үүссэн тохиолдол гарсны дараа тус компани Европ дахь хэрэглээгээ түр зогсоохоор шийджээ. Энэ тухай “Johnson&Johnson” компани цахим хуудсаараа мэдэгджээ.
“Манай бүтээгдэхүүнийг ашиглаж буй хүмүүсийн аюулгүй байдал бидний нэн тэргүүний зорилт юм. Манай COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн цөөн тооны хүмүүсийн цус өтгөрөх, бага ялтастай холбоотой нэн ховор эмгэгийн талаар бид мэдэж байгаа. АНУ-ын Өвчний хяналтын төв (CDC) болон Хүнс, эмийн хяналтын газар (FDA) 6.8 сая гаруй тун хэрэглэснээс дээрх хүндрэлийн зургаан тохиолдлыг бүртгэжээ. CDC болон FDA хэт болгоомжилсны үүднээс манай вакцины хэрэглээг түр зогсоохыг зөвлөж байна "гэж мэдэгдэлд дурджээ. “Үүнээс гадна бид эдгээр тохиолдлыг Европын эрүүл мэндийн байгууллагуудын оролцоотойгоор авч үзэж байна. Тиймээс бид эртнээс вакцинаа Европт нэвтрүүлэх хугацаагаа хойшлуулахаар шийдлээ " гэж компанийн зүгээс мэдэгджээ.