Осол гарсан “Фукушима-1” атомын цахилгаан станцын цацраг идэвхт тоосонцороос нь цэвэршүүлсэн усыг далайд хаях Японы Загийн газрын шийдвэрт Хятадын эрх баригчид туйлын их дургүйцэж байна. Энэ тухай мягмар гарагт Хятадын ГХЯ-ны цахим хуудаст нийтлэгдсэн мэдэгдэлд дурджээ. "Ийм нэг талын үйлдэл нь туйлын хариуцлагагүй байдлыг гэрчилж байгаа бөгөөд эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж, хөрш зэргэлдээ улс орнуудын хүн амын аюулгүй байдалд заналхийлж байна " гэж мэдэгдэлд онцолжээ. Түүнчлэн мэдэгдэлд Японы талын энэ үйлдэл нь "Номхон Далайг цацраг туяагаар бохирдуулж, генетикийн эмгэд хүргэж болзошгүй юм" гэж тэмдэглэсэн байна. "Хятад улс энэ түгшүүртэй асуудлыг олон улсын хамтын нийгэмлэгтэй хэлэлцэхээр төлөвлөж байгаа бөгөөд олон тооны эсрэг арга хэмжээ авч магадгүй юм" гэж бичжээ.
Гуравдугаар сарын сүүлчээр Японы засгийн газар Олон улсын цөмийн энергийн агентлагт хандан Фукушима-1" атомын цахилгаан станцын усыг далайд асгах ажлын аюулгүй байдалд иж бүрэн үнэлгээ хийлгэхийг хүссэн ажээ. Tokyo Electric Power компани болон болон Японы эрх баригчид станцад хуримтлагдсан цэвэршүүлсэн усыг далайд хаяхаар төлөвлөж байгаа боловч хөрш зэргэлдээ улс орнууд үүнд ихэд шүүмжлэлтэй хандаж байгаа юм