Японы Ерөнхий сайд Ёшихидэ Суга дөрөвдүгээр сарын 15-18-нд АНУ-д айлчилах тухай Мягмар гарагт тус улсын Сайд нарын танхимын Ерөнхий нарийн бичгийн дарга Катцунобу Като мэдэгдэв. “Ерөнхий сайд Сүга нь Ерөнхийлөгч Жо Байдентай биечлэн уулзсан гадаадын анхны удирдагч болно” гэж тэрбээр хэлжээ. Хоёр улсын удирдагчид дөрөвдүгээр сарын 16-нд Вашингтонд биечлэн уулзана гэдгийг АНУ-ын засаг захиргаа дөрөвдүгээр сарын 2-нд нотолсон байна. Уулзалтын үеэр БНХАУ-ын талаар баримтлах АНУ, Японы бодлогыг уялдуулах, Солонгосын хойгийн эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, цар тахалтай тэмцэх арга хэмжээ, түүнтэй холбоотой дэлхийн эдийн засгийн бэрхшээлийг даван туулах зэрэг асуудлуудыг хэлэлцэх төлөвтэй байна. Мөн хэлэлцээрийн дараа хамтарсан баримт бичиг гарын үсэг зурах юм байна.