Их Британийн хатан хаан II Елизаветагийн нөхөр Эдинбургийн хунтайж Филипп 99 насандаа таалал төгсжээ. Энэ тухай Букингемийн ордны цахим хуудаст өнөөдөр мэдээлэв. "Хайрт хань, Эрхэм Дээдэс Эдинбургийн гүн, хунтайж Филипп таалал төгссөн тухай хатан хаан Елизавета гүнээ гашуудан мэдэгдлээ. Эрхэм Дээдэс өнөө өглөө Виндзорийн шилтгээндээ таалал төгсжээ” хэмээн мэдэгдэлд дурджээ.
Эдинбургийн гүн Филипп 2017 оноос хойш олон нийтийн арга хэмжээнд оролцохоос татгалзах болсон байна. Тэрээр өнгөрсөн 2 дугаар сард бие нь муудан эмнэлэгт хүргэгдэн, нэг сар орчим болоод гуравдугаар сарын 16-нд гарсан байна. Олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд бичсэнээр хунтайж Филипп гуравдугаар сарын 1-нд Гэгээн Варфоломегийн эмнэлэгт зүрхний хагалгаанд оржээ.
Хунтайж Филипп 1921 оны 6-р сарын 10-нд Грек, Данийн хунтайж Филипийн хүү болон мэндэлжээ. 1922 онд Филиппийн авга ах хаан ширээнээсээ татгалзсаны дараа тэдний гэр бүлийн гишүүдийг Грекээс хөөжээ.
Хунтайж Филипп Их Британийн хатан хаантай коллежид сурч байхдаа танилцаж байжээ. Тэд 1947 онд гэрлэснээр Филипп Маунтбаттен гэдэг Британийн овгийг авчээ. Хуримын дараа түүнд Эдинбургийн гүн хэмээх хэргэм өгсөн байна.
Хатан хаан II Елизавета, хунтайж Филипп нар Уэльсийн хунтайж Чарльз, гүнж Анна, Йоркийн гүн , хунтайж Эндрю, Вессексийн гүн, хунтайж Эдвард гэсэн дөрвөн хүүхэдтэй аж.