Словакийн “Aktuality” сэтгүүл тус улсын засгийн газрын худалдаж авсан Оросын “Спутник V” вакцин нь анагаах ухааны “The Lancet” сэтгүүлийн шинжээчдийн баталсан стандартад нийцэхгүй байгааг мэдээлэв. “Олон улсад нөлөө бүхий хэвлэлийн үнэлсэн вакцинаас өөр бэлдмэл Словакт нийлүүлжээ. Энэ нь бидний огт мэдэхгүй вакцины нэг төрөл байна. Оросын ханган нийлүүлэгчид гэрээнийхээ үүргийн биелүүлсэнгүй ”гэж нийтлэлд бичжээ. Словакийн эрх баригчид ОХУ-аас вакцин худалдаж авахдаа голчлон “The Lancet” сэтгүүлийн шинжээчдийн судалгаанд найдсан гэж тэмдэглэжээ. Гэсэн ч вакцины тухай дэлгэрэнгүй мэдээлэл үйлдвэрлэгчээс нь ирээгүй тул Братислав дахь Улсын эмийн хяналтын хүрээлэнгээс “Спутник V” вакцинд дүгнэлт гаргах боломжгүй хэмээн мэдэгджээ.
ОХУ-с коронавирусийн эсрэг вакцин худалдаж авсан явдал Словакийн Засгийн газрыг хямралд хүргэсэн юм. Үүний улмаас Ерөнхий сайд Игорь Матович, Эрүүл мэндийн яамны тэргүүн Марек Крайчи нар албан тушаалаас огцорсон юм. Тус улсын шинэ удирдагчид “Спутник V” вакцины талаар цаашид авах арга хэмжээг долоо хоногийн эцэс гэхэд шийдвэрлэхээ амласан байна.
Үүний хариуд Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (ОШХОС) Словак улсад нийлүүлсэн “Спутник V” вакцины багцыг бусад улс оронд ашиглахын тулд буцааж өгөхийг Словакийн Засгийн газраас хүсжээ. Энэ тухай вакцины албан ёсны Твиттер хуудсанд мэдээлсэн байна. Энэхүү хүсэлт нь гэрээний олон заалтыг зөрчсөн, тэр дундаа Словакийн эмийн хяналтын хүрээлэнгийн туршилттай холбоотой гэж үйлдвэрлэгчид тайлбарласан байна. Мэдэгдэлд Словакийн эмийн бүтээгдэхүүнийг хянах хүрээлэн ОХУ-аас нийлүүлсэн вакциныг ЕХ-ны Эмийн агентлагын албан ёсны сүлжээний лабораториуд байсаар байтал тус агентлагт хамаарагдахгүй байгууллагад туршсан явдал нь гэрээг эсэргүүцэж байгаагийн илрэл хэмээн үзэж байгаагаа үйлдвэрлэгч онцолжээ. ОШХОС вакциныг баталгаажсан лабораторид турших хүсэлтийг Словакийн засгийн газарт хүргүүлэхийн зэрэгцээ “гэрээг олон удаа зөрчсөн тул тус улсад нийлүүлсэн вакцины багцыг буцааж өгөхийг” шаарджээ.