Бразильд 18 өөр хувилбарыг нэгтгэсэн коронавирусын шинэ аюултай штамм илэрчээ. Энэ тухай “Globo” цахим хуудас мэдээлэв. Минас Жерайс мужийн нийслэл Бело-Оризонти хотод илэрсэн эл шинэ төрлийн халдвар нь урьд өмнө тогтоогдсон COVID-19-ийн аюултай хувилбаруудад агуулагдах шинж тэмдгүүдийн нэгдэл аж. Зарим хувилбарууд нь Их Британи, Өмнөд Африк болон Бразилий хоёр мутацийн шинж чанартай ижил гэнэ.
Өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд Энэтхэгт давхар хувилбартай коронавирусийн шинэ штамм илэрсэн тухай мэдэгдсэн юм. Дөрөвдүгээр сарын 5-нд АНУ-д Энэтхэгийн давхар хувилбартай коронавирусийн халдвар авсан анхны тохиолдол бүртгэгдсэн байна.
Бразильд одоогоор нөхцөл байдал маш хүн байгаа бөгөөд өнгөрсөн 24 цагийн дотор хамгийн их буюу 4195 хүн коронавирусийн улмаас нас баржээ.