ОХУ-д COVID-19-ийн Их Британид илэрсэн хувилбар 81, Өмнөд Африкт илэрсэн хувилбарын зургаан тохиолдол тус тус бүртгэгджээ. Энэ тухай Оросын хэрэглэгчийн хяналты газрын дарга Анна Попова мэдэгдэв. Түүний хэлснээр эдгээр тохиолдол бүгд гаднаас зөөрлөгдсөн байна. “Энэ нь бид дэлхийн бусад орнуудтай холбоо тогтоосоор байгааг харуулж байна <...> Эдгээр хувилбарын тархалт өнөөдөр Европ, Ази, Өмнөд Америк болон Африк тивд маш өндөр байгаа бөгөөд өдөр ирэх тусам нэмэгдсээр байна” гэж тэрбээр “Известия” сонинд ярьжээ. Поповагийн хэлснээр вирус тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд "өнөөдөр вакцин хийлгэж, эх орондоо байх нь дээр" ажээ. "Хэрэв Европын хэд хэдэн оронд халдварын 70% нь Британийн хувилбар байгаа бол манай улсад халдварын эсрэг хязгаарлалт арга хэмжээ авсны ачаар маш бага тархсан хэвээр байна" гэж Оросын хэрэглэгчийн хяналтын газрын дарга тэргүүн нэмж хэлсэн байна. Өмнөд Африкийн хувилбараар халдварласан анхны тохиолдол ОХУ-д 2021 оны 3-р сард, Британийн хувилбарын тохиолдол 1-р сард илэрчээ. Эдгээр хувилбарууд нь илүү халдвартай бвөгөөд Европын зарим оронд нүүрлээд байгаа цартахлын шинэ дэгдэлтийг эдгээр хувилбаруудын тархалттай холбон үзэж байна.