ОХУ-ын төрийн тэргүүн В.Путин өөрт нь ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх эрх олгох тухай хуульд гарын үсэг зуржээ. Баримт бичгийг Даваа гарагт хууль зүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахын тулд хуулийн хэд хэдэн заалтыг боловсруулжээ. Баримт бичигт зааснаар ОХУ-ын 25-аас доошгүй жил байнга оршин суусан, гадаад улс орны иргэншилгүй, иргэншилтэй байгаагүй, оршин суух зөвшөөрөл эсвэл энэ төрлийн бусад баримт бичигтэй байгаагүй 35-аас дээш насны ОХУ-ын иргэн Ерөнхийлөгчөөр сонгогдож болно. Энэхүү шаардлага нь Холбооны үндсэн хуулийн дагуу ОХУ-ын харьяалалд орсон улсын эсвэл тухайн улсын бүрэлдэхүүн хэсгийн оршин суугч байсан ОХУ-ын иргэнд хамаарагдахгүй болно. Үндсэн хуулийн зүйлд заасан нэг хүн ОХУ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалд хаших хугацааны хязгаарлалт энэхүү нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр болох үеэс эхлэн энэ албан тушаалыг өмнө нь хашиж байсан эсвэл хашиж байгаа хугацааг харгалзан үзэхгүй аж. Тиймээс энэхүү хэм хэмжээ нь одоогийн төрийн тэргүүнд ерөнхийлөгчийн албан тушаалд дахин хоёр удаа сонгогдох боломжийг олгож байгаа юм.