Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг “AstraZeneca” коронавирусийн эсрэг вакцин хийлгэсэн хүмүүст цусны бүлэн үүссэн 30 тохиолдолд дүн шинжилгээ хийсэн тухайгаа долоо хоногийн тайланд дурджээ. "Гуравдугаар сарын 24-ны өдөр хүртэлх ирүүлсэн тромбоцитын тоо багатай цусны бүлэгнэлтийн 30 тохиолдлын мэдээнд нарийвчилсан дүн шинжилгээ хийлээ" гэж тайланд дурдсан байна. Тэдгээр 30 тохиолдлын 22 нь тархины венийн нуман судасны бөглөрөлтэй холбоотой, үлдсэн 8 тохиолдол бусад судсанд илэрчээ. Pfizer-BioNTech вакцин хийлгэх үед ийм тохиолдол бүртгэгдээгүй болохыг тайланд онцолжээ. Үүний зэрэгцээ Их Британийн эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний зохицуулах агентлаг "COVID-19”-ийн вакцины ашиг тус нь болзошгүй эрсдэлээсээ давсан хэвээр байгааг" мэдэгдсэн байна. Их Британид одоогийн байдлаар 18.1 сая тун “AstraZeneca” вакциныг ашиглаад байгаа аж.