“ОПЕК +” бүлгийн орнууд ирэх саруудад газрын тосны олборлолтоо нэмэгдүүлэхээр болжээ. Энэ тухай ТАСС агентлаг мэдээлэв. Пүрэв гарагт /2021.04.01/ хийсэн онлайн уулзалтаар тус бүлгийн орнуудын сайд нар 5, 6-р сард газрын тосны олборлолтоо өдөрт 350 мянган торхоор, 7-р сард 450 мянган торхоор нэмэгдүүлэхээр тохиролцжээ. Энэ нь сүүлийн зургаан сарын хугацаан дахь хамгийн гэнэтийн шийдвэр байсан бөгөөд газрын тосны үнийг дэмжих төдийгүй зуны улиралд үнэ хэт өсөхөөс зайлсхийх боломж олгоно гэж шинжээчид тайлбарлаж байна. Эл шийдвэрийн дараа “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 64.4 орчим ам.доллар болж өсжээ. “ОПЕК+” орнуудын дараагийн уулзалтыг 4-р сарын 28-нд хийхээр товлосон байна.