Цартахлын үед эхийн эндэгдэл, амьгүй төрөлт өмнөх жилүүдтэй харьцуулахад өсжээ. Ийм дүгнэлтэд ИХ Британийн эрдэмтэд 17 улс оронд хийсэн 40 гаруй судалгааг үндэслэн хүрчээ. "Бид нас барсан нярай хүүхдийн тоо, эхийн эндэгдлийн хэмжээ мэдэгдэхүйц өссөн болохыг олж мэдлээ" гэж анагаах ухааны “The Lance” сэтгүүлд хэвлэгдсэн судалгаанд дурджээ. Түүнчлэн мэс засал хийх шаардлагатай савны гадуурх жирэмслэлт ч нэмэгдсэн байна. Мэргэжилтнүүд эл хандлагыг эмнэлгүүдийн ачаалал ихэссэнтэй, ялангуяа буурай орнуудын эмнэлгийн тусламж үйлчилгээний хүртээмж буурсантай холбон тайлбарлажээ. Мөн цартахлын үеэр эмэгтэйчүүд төрсний дараах сэтгэл гутралд өртөх тохиолдол ихэссэн болохыг тэмдэглэжээ.