Москвад коронавирусийн эсрэг вакцины хоёрдахь тун хийсний дараа 1000 орчим хүн COVID-19-өөр өвчилжээ. Энэ тухай “Interfax” агентлаг тус хотын нийгмийн хөгжлийн цогцолборын хэвлэлийн албанаас иш татан мэдээлэв. "Вакцины хоёрдахь тунг хийлгэснээс хойш хоёр долоо хоногоос илүү хугацаанд вакцинд хамрагдсан бүх өвчтөнүүдээс зөвхөн 1000 орчим хүн л коронавирусаар өвчилсөн нь аравны нэг орчим хувьтай тэнцэж байна" гэж тус хотын захиргаа мэдэгджээ
Тэдгээр халдвар авсан хүмүүсийн 76 гаруй хувь нь хөнгөн буюу шинж тэмдэггүй байв. Вакцин хийлгэсний дараа дархлаа үүсэх нь хүн болгонд адилгүй тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байх нь чухал гэдгийг эрх баригчид тэмдэглэжээ. Чухам ямар вакцинд асуудал үүссэн талаар мэдээлэл өгөөгүй байна. ОХУ-д КОВИД-19-ийн эсрэг “Спутник В”, “ЭпиВакКорона” болон “КовиВак” гэсэн гурван вакцин бүртгэгдсэн бөгөөд ихэвчлэн хоёр тун бүхий “Спутник В" вакциныг ашиглаж байгаа юм. Мөн АНУ-д “Модерна” вакцины хоёр дахь тун хийлгэсэн хүмүүсийн 4,9 хувь нь КОВИД-19-өөр өвчилсөн байна. Одоогоор ашиглагдаж байгаа вакцинуудын аль нь ч вирусээс 100 хувь хамгаалж чадахгүй байгаа. Гэсэн ч вакцин өвчнийг хүндрүүлэхгүй, үхэлд хүргэхгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.