Англи-Шведийн эмийн үйлдвэрийн бүтээсэн “AstraZeneca” вакцины нэр “Vaxzevria” болгон өөрчилснийг Европын Эмийн Агентлаг (EMA) зарлав. Вакцины нэр өөрчлөгдсөн ч доторх найрлагад өөрчлөлт ороогүй байна. Гэсэн хэдий ч эмийн нэр, сав баглаа, тэмдэг өөрчлөгдөх тул мэргэжилтнүүдэд энэ талаар мэдээлэлтэй байхын чухлыг онцолжээ. Вакцины нэрийг өөрчлөх хүсэлтийг компани 3-р сарын 25-нд Европын Эмийн Агентлагт гаргажээ. “AstraZeneca” вакцин нэлээд бэрхшээлтэй тулгараад байгаа билээ. Вакциныг хийлгэсэн хэд хэдэн хүнд цусны бүлэн үүссэн тул Европын зарим орнууд тус эмийн хэрэглээг хэсэг хугацаанд зогсоосон юм. Одоогоор тус вакциныг дэлхийн 70 гаруй оронд хэрэглэж байгаа ч АНУ-д хэрэглэхийг зөвшөөрөөгүй байгаа аж.