Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) коронавирусийн гарал үүслийг тодруулахаар БНХАУ-ын Ухань хотод хийсэн ажлын үр дүнгийн талаархи тайлангаа дэлгэжээ. Тайланд:
-лабораторид ослын улмаас вирус тархсан хувилбарыг магадлал маш багатай гэж үзэв.
-коранавирусийн оношлогоо, вакцин боловсруулах чиглэлээр ажилладаг Ухань хотын гурван лабораторийн тоног төхөөрөмж нь биоаюулгүй байдлын өндөр түвшинд байгаа бөгөөд ажилтнуудын эрүүл мэндийн хяналтын хөтөлбөрүүдэд 2019 оны 12-р сараас өмнөх саруудад COVID-19-тай харьцуулсан амьсгалын замын өвчин тэмдэглэгдээгүй байна
-SARS-CoV-2 коронавирус хаана, хэзээ гарч ирснийг яг таг тогтоох боломжгүй байв. Өмнө дурьдаж байсанчлан COVID-19 ба Уханийн далайн бүтээгдэхүүний захын хоорондын холбоо нотлогдоогүй болно.
-коронавирусийн тээгч нь сарьсан багваахай байх магадлалтай бөгөөд бусад амьтдаар дамжин хүнд халдварласан гэж дүгнэв. Завсрын тээгчээр туулай, элбэнх, гэрийн муур, сармагчин, дорго, усны булга, өмхий хүрэн зэрэг амьтад байх магадлалтай хэмээн тэмдэглэжээ.
ДЭМБ-ын шинжээчдийн баг коронавирусийн гарал үүслийг судлахаар энэ оны эхээр Хятадад нэг сарын хугацаанд ажиллажээ. Ингэхийн зэрэгцээ тус байгуулагын тэргүүн Тедрос Адханом Гебресиесус коронавирусийг Хятадын лабораториос гаралтай гэх хувилбарыг илүү нарийвчлан судлах шаардлагатай гэж үзэж байгаагаа Мягмар гарагт /2021.03.30/ мэдэгдэв.