Хүний эдийн засгийн идэвхтэй үйл ажиллагааг харгалзвал дэлхий дээрх эрчим хүчний нөөц, түүний дотор газрын тос, хагас зууны дараа алга болж магадгүй юм. Эл хугацааг Хятадын Өмнөд технологийн их сургуулийн ерөнхийлөгч, Хятадын Шинжлэх ухааны академийн гишүүн Сюэ Цикун заасныг “The Paper” сонин уламжилжээ. Эрдэмтний хэлснээр өнгөрсөн 250 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр болох ашигт малтмалыг олборлох ажлыг өргөжүүлснээр технологийн гурван хувьсгал гарчээ. Харин ирэх 50 жилд хүн төрөлхтөн өөр нөөцийг хайх хэрэгтэй болно гэдгийг тэрээр онцлов. Жишээлбэл бараг шавхагдашгүй нарны эрчим хүчийг дурдсан байна. Үүний зэрэгцээ нүүрс, байгалийн хийг устөрөгчийн түлшээр сольж болохыг Цикун тэмдэглэжээ.