Индонезийн Баруун Ява мужид гуравдугаар сарын 28-ны Ням гарагт орших газрын тос боловсруулах үйлдвэрт хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 20 хүн гэмтсэн талаар ВВС агентлаг орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгсэлийг иш татан мэдээлэв. "Урьдчилсан мэдээллээр таван хүн их хэмжээний түлэгдэлт авч, 15 хүн хөнгөн шархадсан " гэж мужийн гамшгаас аврах хэлтсийн дарга мэдэгджээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийн нэг объект дээр аянга буусан нь дэлбэрэлтийн шалтгаан болсон байж болзошгүй гэсэн урьдчилсан мэдээлэл гарчээ. Дэлбэрэлт болсонтой холбогдуулан ойролцоох суурин газрын 1000 орчим хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.