Европын эм бэлдмэлийн агентлаг "AstraZeneca” вакциныг аюулгүй, үр дүнтэй" гэсэн дүгнэлтэд хүрсэн талаар ВВС мэдээлжээ. “Коронавирусийн эсрэг “AstraZeneca” вакцин хийлгэсний дараа цусанд зарим хүмүүст цусны бүлэн үүссэн гэх мэдээллүүдийг нарийвчлан шалгаж, судалж үзээд эдгээр нь хоорондоо холбоогүй" хэмээн батлаад энэ вакциныг ашиглахаас үүдэх ашиг тус эрсдэлээс нь давна гэж цохон тэмдэглэсэн байна. Уг мэдэгдлийн дараа Франц, Итали, Испани зэрэг улс орнууд “AstraZeneca” вакциныг үргэлжлүүлэн ашиглах болсноо зарлажээ.
Өмнө нь “AstraZeneca” вакциныг тариулсны дараа цусны бүлэн үүссэн тохиолдлууд гарсны улмаас Европын 13 орон урьдчиолан сэргийлэх үүднээс тус вакциныг хэрэглэхээ түр зогсоосон юм.