Хуулиар хориглосон, тухайлбал хүүхдийн порнограф зэрэг агууллага бүхий контентыг олон нийтийн сүлжээнээс устгахгүй бол “Твиттер”-ийг сарын дараа хаана гэж Оросын хэрэглэгчийн хяналтын хорооноос мэдэгджээ. "Твиттер компани бидний хүсэлтэд хангалттай хариу үзүүлэхгүй байна. Бид нэг сарын хугацаанд “Твиттер”-ээс хориглосон агуулгыг устгахтай холбоотой хариу үйлдлийг харна. Үүний дараа тус сүлжээний удирдлагын үйл ажиллагаанаас хамаарч, зохих шийдвэрүүдийг гаргана. Хэрэв “Твиттер” нийгмийн сүлжээ манай шаардлагыг биелүүлэхгүй, Оросын хууль тогтоомжийг дагаж мөрдөхгүй бол бид Оросын нутаг дэвсгэр дээрх түүний үйлчилгээг бүрэн хаах асуудлыг авч үзэх болно "гэж Оросын хэрэглэгчдийн хяналтын хорооны орлогч дарга Вадим Субботин “Interfax” агентлагт хэлжээ.
Гуравдугаар сарын 10-ны өглөө Оросын хэрэглэгчдийн хяналтын хороо “Twitter”-ийн хурдыг удаашруулж, хязгаарлах арга хэмжээ авснаа мэдэгдсэн билээ. Сүлжээг хязгаарласны дараа Кремль, Засгийн газар, Төрийн Дум, Холбооны улсын Зөвлөл, Роскомнадзор зэрэг төрийн байгууллагуудын цахим хуудас нээгдэхээ больсон бөгөөд гарсан алдааг “Twitter”-ийн эсрэг авсан арга хэмжээтэй ямар ч холбоогүй гэж тайлбарласан юм. Тус олон нийтийн сүлжээ 2017 оноос хойш хууль бус агуулга бүхий гурван мянга гаруй мэдээллийг устгаагүй тул ийм арга хэмжээ авч байгаа юм байна.