АНУ-ын Жоржия мужид алжаал тайлах гурван өөр газар гал нээсний улмаас 7 хүн амиа алджээ. Энэ талаар “Fox5” суваг мэдээлэв. Эх сурвалжийн мэдээлж буйгаар эхний тохиолдол Чероки дүүрэгт гарсан бөгөөд гэмт этгээд этгээд алжаал тайлах төвд гал нээжээ. Үүний улмаас гурван хүн амь үрэгдэж, хоёр хүн шархадсан байна. Үүний дараа Атланта хотын цагдаагийн газар “Gold Spa”, “Aroma Therapy Spa” гэдэг зэргэлдээ орших хоёр алжаал тайлах төвд буун дуу гарлаа гэх дуудлага иржээ. Цагдаагийнхны мэдээлж байгаагаар эдгээр хоёр төвд нийт дөрвөн эмэгтэй амиа алджээ. Жоржиа мужийн цагдаагийн газраас мэдээлснээр хэрэг гарснаас хойш хэдхэн цагийн дараа хууль сахиулагчид сэжигтнийг саатуулж чаджээ. сэжигтэн этгээдийг баривчилсан байна. Дээрх хоёр хэрэг хоорондоо холбоотой эсэхийг тодруулж байна.