Европыг коронавирусийн гурав дахь давлагаа нөмөрчээ. Вирусийн шинэ мутаци, хүн амыг вакцинжуулах ажил удаашралтай байгаа нь өвчний дэгдэлтийг дахихад хүргэж байна гэж “The Guardian” сонин мэдээлэв. COVID-19-ийн халдварын шинэ тохиолдлын өдөр тутмын өсөлт хоёрдугаар сараас хойш дээд хэмжээнд хүрч, зарим улс оронд хязгаарлалт, хөл хориог эргээд сэргээхэд хүргэжээ. Германд халдварын тархалт ихэссэнтэй холбогдуулан коронавирусийн гурав дахь давлагаа эхэлснийг хүлээн зөвшөөрч, Италид өнгөрсөн хаврын эмгэнэлт үйл явдлууд давтагдахаас эмээн, хатуу хөл хориог тогтоожээ. Францын нийслэлд байдал маш түгшүүртэй байгаа бөгөөд тус улсын Эрүүл мэндийн сайдын хэлснээр 12 минут тутамд Парисын нэг иргэн сэхээн амьдруулах тасагт орж байна. Өдөрт бүртгэгдэх халдварын шинэ тохиолдол Польш, Унгар, Чех улсад огцом өсжээ. Өмнө нь Роберт Кохын хүрээлэнгийн Ерөнхийлөгч, профессор Лотар Уилер хэлэхдээ коронавирусийн гурав дахь давлагаа Европыг ойрын хугацаанд нөмөрч магадгүй бөгөөд вакцинжуулалтыг шуурхай явуулахгүй бол намраас дэлхий даяараа хөл хориог тогтоох шаардлага гарна гэжээ.