Соvid-19-өөр өвчилсөн үед үнэрлэх мэдрэмжээ алдах нь сайн шинж тэмдэг гэж эрдэмтэд үзэж байна. Энэ нь тухайн хүн өвчнийг хөнгөн, хурдан өнгөрөөх магадлалтай гэсэн үг аж. Мадридын Комплутенс их сургуулийн эрдэмтэд, Сан Карлос эмнэлгийн мэргэжилтнүүд коронавирустай 5868 өвчтөн оролцсон судалгааг үндэслэн ийн дүгнэлтэд хүрсэн байна. “Судалгааны үр дүн нь өвчтөний байдалд анхан шатны дүгнэлт хийх, түүнчлэн өвчний үүсэл, үр дагаврын хэв шинжийг тодорхойлоход маш чухал ач холбогдолтой юм” гэж Сан Карлос эмнэлгийн мэдрэлийн тасгийн эрхлэгч Хесус Порта Этесам хэлжээ. Үнэрлэх, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны алдагдал нь эмэгтэйчүүдэд болон 65-аас доош насныханд мөн зүрх, мэдрэлийн хууч өвчтэй, хорт хавдартай хүмүүст илүү тохиолддог тухай тэрээр нэмж хэлсэн байна.