ОХУ-д коронавирусийн Өмнөд Африкийн хувилбар илэрсэн талаар Оросын хэрэглэгчийн хяналтын газар мэдээлжээ. Тус байгууллагын мэдээлснээр, саяхан Оросын нутаг дэвсгэрт SARS-CoV-2 тусгаарлагчийн генетик-молекул хяналтын шинжилгээнд зориулж 8159 дээж цуглуулжээ. Судалгааны материалыг үндсэндээ гадаадаас буцаж ирсэн хүмүүс болон тархвар судлалын эрсдэлийг харгалзан шинжилгээнд хамрагдах бусад хүмүүсээс авчээ. "Их Британийн хувилбарт хамаарах 28 тохиолдол, Өмнөд Африкийн хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдэв. Бразилийн хувилбараар халдварласан тохиолдол бүртгэгдээгүй байна” гэж мэдэгдэлд дурджээ. Коронавирусийн шинэ хувилбар Их Британи, Өмнөд Африк, Бразилд анх илэрсэн бөгөөд эрдэмтдийн үзэж байгаагаар эдгээр нь өмнөхөөсөө илүү халдвартай аж. Ялангуяа Өмнөд Африкийн хувилбар нь вакцин хийлгэсэн эсвэл COVID-19-р өвчилсөн хүмүүст халдварлах чадвартай болох нь тогтоогджээ.