Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Улаанбаатар хотын хүрээний хорих анги, цагдан хорих, баривчлах байр бусад салбар нэгжийн ажилтнуудыг дархлаажуулав. Тодорхой хэлбэл, хамгаалалтын ажилтан, нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлдэг буюу хоригдол, хоригдогсодтой шууд харьцах чиг үүрэг бүхий алба хаагчид, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Банк, хадгаламж зээлийн хоршоодын төлбөр барагдуулах ажлын албаны шийдвэр гүйцэтгэгч нар "Ковид-19" халдварын эсрэг вакцин хийлгэжээ. Алба хаагчдыг вакцинжуулалтад хамруулснаар хорих анги, цагдан хорих, баривчлах байруудад ял эдэлж буй хоригдол, хоригдогсдын гаднаас халдвар авах эрсдлийг бууруулах, нэг хаягаас нөгөө хаягт очин хүүхдийн тэтгэлэг, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэрийн биелэлтийг хангах ажлыг тасралтгүй хэрэгжүүлэх боломж бүрдэж буй. Уг ажлын хүрээнд Улаанбаатар хотоос гадна Багануур дүүрэг, Зуун мод сум, Төв аймгийн Баян сум дахь харьяа байгууллагууд, ШТН зэрэг газрын алба хаагчид вакцинд хамрагджээ