Гамшигт үзэгдлээс болж цахилгаангүй болсон Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн хэрэглэгчид өнгөрсөн шөнө цахилгаан эрчим хүчинд бүрэн холбогджээ.
Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК, УВС ЦТС ХХК-ийн ажилчид шуурхай ажиллаж тулгуураа амжилттай босгосон байна. Улмаар аваарийг бүрэн устгаж, ОХУ-аас хүчдэл авах захиалга өгч, сэлгэн залгалтын бэлтгэл хангасан гэж Баруун Бүсийн Эрчим Хүчний Систем ТӨХК-аас мэдээллээ.