Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд очсон иргэний түргэвчилсэн оношлуурын шинжилгээний хариу эерэг гарчээ. Тодруулбал, Зургаан хоногийн өмнө Улаанбаатар хотоос Завханы Согоотын чиглэлээр Цэцэрлэг суманд орж ирсэн хүнс тээврийн автомашины жолоочоос зургаа дахь хоногт нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь эерэг гарсан.
Мөн ойрын хавьтал болох гэр бүлийн хоёр хүнээс нь түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад эерэг гарчээ. Иймд аймгийн онцгой комиссоос эхний ээлжид сумын хөдөлгөөнийг зогсоох шийдвэр өгсний дагуу Цэцэрлэг сумын гарах хөдөлгөөнийг энэ сарын 17-ны өглөө 06:00 цаг хүртэл зогсоосон байна. PCR шинжилгээний хариу гарахаар эргэн мэдээлэх болно.