БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан Монгол Улсын иргэд ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын даатгалд хамрагддаг. Эдгээр даатгалаас буцаан олголт нэхэмжлээгүй нэр бүхий иргэд дараах материалыг бүрдүүлэн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар хандахыг зөвлөж байна. Иргэд нэхэмжлэл гаргахдаа гадаад паспорт, иргэний үнэмлэхийн эх хувь, нэхэмжлэгчийн нэр дээрх харилцах дансны тодорхойлолт гаргах шаардлагатай. Гэхдээ нэхэмжлэл гаргаж буй иргэн өөрийн биеэр хүсэлт гаргах ба ар гэрийнхэн нь буюу эхнэр, нөхөр, эцэг эх, ах дүү нар нь төлөөлөх боломжгүй гэнэ. Материалаа зохих ёсоор бүрдүүлсэн иргэн БНСУ-ын АҮХНХЭГ-т хандан, ажилласан хугацааны 13 дахь сарын цалин болон нутаг буцах замын зардлын мөнгөө авах эрх үүснэ.