Египетэд талх нарийн боов хийж борлуулдаг эмэгтэйг садар самуун чимэглэл бүхий бялуу хийсэн хэрэгт буруутган баривчилжээ. Энэ тухай BBC агентлаг мэдээлэв. Каир дахь спортын клубт болсон хувийн үдэшлэгийн зочдод зориулж хийсэн нарийн боов нь бэлэг эрхтний дүрсээр чимэглэсэн байсан гэнэ. Ийм нарийн боов, бялуу нь исламын шашны хэм хэмжээнд харшилж байгааг тус улсын шашны байгууллагуудын төлөөлөгчид анхааруулж байна. Эмэгтэйг баривчилсан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдсаны дараа түүнийг батлан даалтаар суллажээ. Эх сурвалжийн мэдээлж буйгаар үдэшлэгт ирсэн зочдод мөн хариуцлага хүлээлгэж магадгүй бөгөөд эрх баригчид уг арга хэмжээг ямар спортын байгууллага зохион байгуулсан болохыг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлээд байгаа аж.