Нидерланд улс “AstraZeneca” эмийн үйлдвэрийн бүтээсэн коронавирусийн эсрэг вакцины хэрэглээг хоёр долоо хоногийн турш зогсоохоор шийджээ. Энэ тухай Нидерландын Засгийн газар мэдээлэв. Голландын эмийн агентлаг (CBG) шинэ мэдээлэлд үндэслэн урьдчилан сэргийлэх зорилгоор ба нэмэлт шалгалтын үр дүн гартал “AstraZeneca” вакцины хэрэглээг түр зогсоохыг зөвлөж байна "гэж засгийн газрын вэбсайтад байрлуулсан мэдэгдэлд дурджээ. Түүнчлэн “AstraZeneca” эмийг ойрын хоёр долоо хоногт (3-р сарын 28-ны өдрийг хүртэл)" хэрэглэхгүй байхаар шийдсэн болохыг тэмдэглэжээ. Эл шийдвэрийн дараа Нидерландын эрүүл мэндийн байгууллагууд төлөвлөөд байсан 43 мянга вакцинжуулалтыг цуцлахаар болсон тухай NOS суваг мэдээлжээ.
Австри улс “AstraZeneca” вакцинаар тариулсан хүнд тромб буюу цусны бүлэн үүссэний улмаас нас барсан тохиолдол гарсантай холбогдуулаан тус бэлдмэлийг хэрэглэхээ түр зогсоосон тухай мэдээлж байсан. Үүний дараа Эстони, Литва, Люксембург, Дани, Норвеги, Болгар, Румын, Конго улсууд Австрийн жишээг дагасан юм.