зургийг "Jazzpeople,com"
63 дахь удаагийн “Грэмми” шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотноо явагдаж байна. Америкийн дуучин H.E.R-ийн “I Can't Breathe” дуу нь "Оны шилдэг дуу" төрөлд “Грэмми”-гийн шагнал хүртжээ. Харин оны “шилдэг шинэ уран бүтээлчээр” рэпппер Меган Тий Стэллион тодорлоо. Энэ төрөлд кантри дуучин Ингрид Эндресс, инди-рок хөгжимчин Фиби Бриджес, мөн жүжигчин, дуучин Ноа Сайрус, загвар өмсөгч, реппер Чика, Д Смоук, Канадын DJ Кайтранада Дожа Кэт нар нэр дэвшсэн байна. Британийн дуучин Харри Стайлз “Watermelon Sugar” дуугаараа шилдэг поп соло шагнал хүртжээ. Британи эр эл төрөлд нэр дэвшсэн Канадын дуучин Жастин Бибер, дуучин Билли Эйлиш, Тейлор Свифт, Дуа Липу, рэп дуучин Дожа Кэт нарыг ардаа орхив. Түүнслэн Лэди Гага, Ариана Гранде, Бейонсе нар хамгийн нэр хүндтэй “Грэмми”-гийн шагналууд болох “шилдэг поп хослол буюу хамтлаг дуулалт”, “шилдэг клипний төрлөөр” хүртлээ. Ташрамд дуулгахад дуучин Бейонсе хамгийн олон “Грэмми”-гийн шагнал хүртсэн эмэгтэй дуучин болжээ. Тэрбээр эл нэр хүндтэй шагналыг 28 дахь удаагаа хүртэв. Шагнал гардуулах ёслол үргэлжилж байна.