Хонконгт COVID-19-ийн эсрэг вакцин хийлгэсний дараа хоёр хүн нас барсан тулаар тус бүсийн Эрүүл мэндийн газар мэдээлжээ. Нас барсан хоёр хүн хоёулаа архаг өвчинтэй байсныг онцолжээ. Хохирогчид 3-р сарын эхээр вакцин хийлгэсэн бөгөөд долоо хоногийн дараа бие нь огцом муудаж эмнэлэгт хүргэгджээ. Чихрийн шижин, цусны даралт ихсэх өвчтэй 80 настай эрэгтэй маш хүнд байдалтай Маргарет гүнжийн эмнэлгийн сэхээн амьдруулах тасагт хүргэгдсэн ч эмч нар өвчтөнийг аварч чадаагүй байна.Каритас эмнэлэгт нас барсан байна. Үхлийн шалтгаан нь гэдэсний ишемийн өвчнөөс үүдэлтэй гэжээ. Хоёр дахь хохирогч гэгдэх 67 настай эрэгтэй нь цусны холестирин ( өөх тос) өндөртэй, даралт ихсэх өвчинтэй байсан бөгөөд вакцин хийлгэснээс хойш хэд хоногийн дараа метронд явж байгаад гэнэт ухаан алдан унасан байна. Түүнийг яаралтай эмнэлэгт хүргэсэн боловч өвчтөн долоо хоногийн дараа нас баржээ. Хонконгт коронавирусийн эсрэг вакцинжуулалтын хөтөлбөр албан ёсоор 2-р сарын 26-нд эхэлсэн. Тус яамны мэдээлснээр, 3-р сарын 13-ны байдлаар 177,000 орчим иргэд вакцины эхний тунг авсан байна. Орон нутгийн хэвлэлд бичиж буйгаар дээрх хоёр хүн Sinovac вакцин тариулжээ. Вакцин хийлгэсний дараа нас барсан зурган тохиолдол тус бүс нутагт бүртгэгдээд байгаа аж.