Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн хуралдаанаар “Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх” төслийг баталсантай холбогдуулан төслийг хэрэгжүүлэхэд нийгмийн түншлэлийн байгууллагуудын оролцоог хангах талаар санал солилцов. Залуучуудыг хөдөлмөрт бэлтгэх төслийг үр дүнтэй хэрэгжүүлэх, залуучуудыг ажлын байраар хангахад нийгмийн түншлэлийн байгууллагууд Засгийн газартай нягт хамтран ажиллах гэнэ. Төслийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд буюу сургалтын агуулга боловсруулах, суралцагчдыг бүртгэх, сонгон шалгаруулах үйл ажиллагаанд Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо болон Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос оролцоно. Мөн төслийн хүрээнд нийгмийн түншлэлийн байгууллагуудтай хамтран залуучуудыг ажлын байранд зааж сургах, дараа үеийн боловсон хүчинг бэлтгэх, байгууллагын соёлыг төлөвшүүлэхэд чиглүүлэх менторшип хөтөлбөрт хамруулах ажлыг зохион байгуулах юм. Цаашид нийгмийн бусад бүлгийн болон 35-45 насны иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд чиглэсэн тусгайлсан хөтөлбөрийг судалгааны үндсэн дээр боловсруулах талаар санал солилцов