Монополийн эсрэг зохицуулагч байгууллагууд “Аlibaba” компанид Хятадын түүхэн дэх хамгийн том торгууль ногдуулахаар төлөвлөж байна гэж “Wall Street Journal” сонин эх сурвалжаас иш татан мэдээлэв. Эл торгууль шударга бус өрсөлдөөнд буруутгагдсан “Qualcomm” компанийн 2015 онд төлсөн 975 сая доллароос давжээ. Үүнээс гадна “Alibaba” компани "er xuan yi" (хоёроос нэгийг нь сонгох) арга барилаасаа татгалзах шаардлагатай болох гэнэ. 2020 оны сүүлчээр БНХАУ-ын Зах зээлийн хяналт, зохицуулалтын ерөнхий газар “Alibaba”-гийн тухайд монополийн эсрэг мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Тус компани эрх баригчидтай идэвхтэй хамтран ажиллахаа илэрхийлж, мөрдөн шалгах явцыг үл харгалзан үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлэн явуулна гэдгээ мэдэгдэж байсан билээ. Alibaba групп нь 1999 оноос хойш цахим худалдааны бизнес эрхэлдэг Хятад дахь хамгийн том интернет компани юм. Тус групп нь Alibaba Pictures, AliExpress, Taobao, Tmall онлайн платформуудыг эзэмшдэг юм.