Арабын Нэгдсэн Эмират улсын Дубай бол Ойрх Дорнодын бизнес, хөгжлийн төв гэгддэг. Тансаг дэлгүүрүүд, хамгийн орчин үеийн архитектур, шөнийн цэнгээний газруудаараа алдартай. Дубай хотын тодорхой талыг хүмүүс харсан байх. Энэ гайхалтай хотын өөр нэг өвөрмөц талыг танд толилуулж байна.
Төгс болзоо
Далайн дунд нарлаг халуун өдөр сэлүүрт суугаад зугаалж бизнесийн нууцаа ярих нь элбэг.
Тансаг зэрэглэлийн бөглөрөө
Бүх автомашин сонирхогчид спорт загварын машинтай болохыг мөрөөддөг. Харамсалтай нь тэр мөрөөдөл нь маш гүнзгий халаастай хүмүүст л биелэх боломжтой. Харин Дубай хотын оршин суугчид маш баян хүмүүс тул ажил цугларах тарах үеэр тансаг зэрэглэлийн Ferrari, Lamborghini, Jaguar зэрэг тансаг зэрэглэлийн машины бөглөрөл болдог.
Галзуу жолоодлого
Дубайн оршин суугчид адреналин ялгаруулахаа сайн мэддэг бололтой. Гэсэн хэдий ч хурдны зам дээр жийп машинаар далайн давлагаа дээгүүр серфингээр (самбар) гулгаж буй мэт давхих нь экстрим (эрсдэлтэй) "спорт" -ын оргил. Залуугийн ээж энэ зургийг хараагүй гэж л найдъя.
Диваажингийн үзэгдэл
Диваажинд байх ямар мэдрэмж төрдөг бол гэж та бодож үзсэн үү? Дубай хотын тэнгэр баганадсан өндөр барилгуудад амьдардаг баячууд үүнийг шууд утгаараа нь мэдэрдэг байх.
Дэлхийн хамгийн хурдан бас тансаг түргэн тусламж
Дубайд эдгээр шар Porsche, Limousine нь ердийн түргэн тусламжийн машинаас хурдан бөгөөд таныг эмнэлэгт маш хурдан хүргэж өгнө. Хүний амьдралаас илүү чухал зүйл бий гэж үү?
Тэнгэрийн тэннис
Дубайгаас л олж харах бас нэг өвөрмөц зүйл бол Burj Al Arab хэмээх дээд зэрэглэлийн зочид буудлын орой дээр, газраас 1000 фут (304,8 метр) өндөрт баригдсан энэ теннисний талбай. Эл талбайд Рожер Федерер, Андрэ Агасси нар урилгаар ирж нөхөрсөг тоглолт хийж байжээ.
Үнэтэй дуудлага
Зургаан оронтой үнэтэй энэ Nokia гар утас Дубайд л бий. Хотын чинээлэг оршин суугчдын тансаг спорт машин, тансаг пентхаустайгаа тохирдог гэнэ.
Үнэгүй хоолны лангуу
Хэдийгээр Дубайд олон чинээлэг хүмүүс амьдардаг ч харамсалтай нь ядуу хүмүүс цөөнгүй байдаг. Тиймээс хүнсээ худалдаж авах мөнгөгүй хүмүүст зориулсан үнэгүй хүнсний бараатай тусгай лангуу олон байдаг.
Нийтийн тээврийн зогсоол
Дэлхийн дулаарлын улмаас зун жил ирэх тусам улам халуун болж, агааржуулалтгүйгээр төсөөлөхийн аргагүй болжээ. Дэлхийн өнцөг булан бүрт агааржуулагчийг гэртээ, худалдааны төв, зоогийн гаруудад байрлуулдаг байхад Дубайд та хаа сайгүй, гудамж, тэр ч байтугай автобусны зогсоол нь тоноглогдсон байхыг харах боломжтой.
Алтан атомат машин
Дубайд та үнэт эдлэл, алтан зоос бүхий автомат машинуудыг харж болно. Тэрхүү машинууд маш их алдартай бөгөөд долоо хоногт хоёр ч удаа бараагаар дүүргэх хэрэгтэй болдог.
Тансаг жүчээ
Гантиг чулуун шал, хээ хуартай тааз, өндөр үнэтэй гэрэлтүүлэгтэй морины жүчээ дээд зэрэглэлийн зочид буудлын үүдний танхимыг санагдуулам. Ийм жүчээнүүд Дубайд байдаг бөгөөд тэндэх морьд сайхан амьдарч байгаа биз ээ.
Элсэн цөл дэх цанын бааз
Элсэн цөлийн дунд цанаар гулгах гэнэ ээ? Тийм ээ, боломжтой! “'Ski Dubai' бол дэлхийн хамгийн том битүү цанын бааз бөгөөд жилийн турш нээлттэй байдаг цорын ганц газар юм.
Цагаан алтан Мерседес
Энэхүү гайхамшигт Мерседесийн эзэн нь цагаан алтанд нугасгүй гэнэ. Энэхүү өөрчлөн тохируулсан автомашиныг 18к цагаан алтыг ашиглан хийжээ. V10турбо бүхий дөрвөн цилиндртэй, 1600 морины хүчтэй эл хүлэг нэг секундэд 7 км-ыг туулах хурдтай гэнэ.
Нийтийн бие засах газар
Нийтийн бие засах газар хэчнээн сайхан, цэвэрхэн байсан ч гэсэн бидэнд үргэлж нэг мэдрэмжийг төрүүлдэг. Тэр нь тэнд удаан байгаад байх хүсэл байдаггүй. Харин Дубайд бол өөр юм. Энэхүү нийтийн угаалгын өрөө нь “ийм ариун цэврийн өрөөтэй болох юмсан мөрөөдлийн нэг биш гэж үү.
Өвөрмөц гэрийн амьтан
Энэ ирвэсийг эзэмшиж тэжээхийн тулд та нэлээн их мөнгөтэй байх хэрэгтэй. Энэ араатан эзнийхээ хамтаар үнэтэй машин хөлөглөж, өлсөх зовлон мэдэхгүй жаргана.
Дарвуулт завь сонирхолгүй болжээ
Уснаа явагч машинтай байхад дарвуулт завь хэнд хэрэгтэй юм бэ? Газар уснаа явагч машиныг та Дубайд харж болно. Дубайн угсаа залгамжлах хунтайжийн нэг Шейк Хамдан Бин Мохаммед Аль-Мактумын ийм хөлөг эзэмшдэг. Үнэн нь 800,000 доллараас дээш үнэтэй аж.
Алттай нарийн боов
Дубай нь дэлхийн хамгийн үнэтэй нарийн боовоороо бас алдартай. Алтан Финикс” гэдэг нэртэй энэхүү гайхалтай амттаныг Италийн хамгийн дээд зэргийн какао, Угандын ванилин шош, 23 каратын алтаар хийсэн бөгөөд 1000 гаруй долларын үнэтэй.
Ганц бие эрэгтэй хүн орохыг хориглоно
Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн олон зочид жуулчид Дубайг зорьдог. Хэрэв та "Family Beach" гэсэн тэмдгийг харвал гайхах хэрэггүй. Энэ нь үнэн хэрэгтээ ганц бие эрчүүдийг наран шарлагын газар хүлээн зөвшөөрдөггүйг анхааруулж байгаа юм. Дубайд зөвхөн эхнэр, хүүхдээ дагуулан эрчүүдийг л оруулдаг худалдааны төв, зоогийн газар, кафе, наран шарлагын газар олон.
Автомашины зогсоол
Алтаар бүрсэн, гоёмсог Porsche, Ferrari, Mercedes жийп машин зогсоол дээр зэрэгцээд зогсож байх нь Дубайд жирийн үзэгдэл.
Супер оддын хувийн тоглолт
Ихэнх өсвөр насныхан өөрийн шүтдэг уран бүтээлчдийн тоглолтыг үзэх гэж мөнгө хуримтлуулдаг шүү дээ. Дубайд харин зөвхөн өсвөр насныханд зориулж тоглох супер оддыг худалдаж авах боломжтой. 2011 онд Шейх Мансур Америкийн одод Kэни Вест болон Жей Z-ийн 6 сая доллароор урьж дүүгийнхээ 16 насны төрсөн өдөрт бэлэг барьжээ
Хүндтэй шонхрууд
Шонхор бол Арабын Нэгдсэн Эмират улсын бэлгэдэл юм. Эдгээр хүчирхэг шувуудыг онгоцонд оруулахыг зөвшөөрдөг бөгөөд тэдэнд зориулж суудал худалдан авдаг байна.
Цөлийн цэцэг
Цөлд цэцэг ургадаг гэхэд итгэхэд бэрх. Ургуулж болно гэхэд ямар их арчилгаа шаардагдах бол. Дубайд байдаг энэ гайхамшиг цэцэрлэг нь дэлхийн хамгийн том цэцгийн цэцэрлэг юм. 2013 онд үүд хаалгаа нээсэн эл цэцэрлэгт 150 гаруй сая цэцэг ургадаг.
Дэлхийн худалдааны төв
Дубайд дэлхийн хамгийн анхны агаарын хэмийн хяналттай битүү худалдааны төв босгох гэж байна. Мөн энэ нь дэлхийн хамгийн том худалдаа, зугаа цэнгэлийн төв байх гэнэ. Цэцэрлэгт хүрээлэн, зочид буудал, орон сууцны хорооллууд хүртэл байх гэнэ.
/Зургуудыг AlBayn.ae сайтаас/