Монгол Улсын Ерөнхий прокурор өнөөдөр (2021.03.12) тушаал гаргаж, сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлсэн хэргүүд болон хууль, хяналтын байгууллагын нэр бүхий ажилтнуудтай холбоотой гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгах ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгийнхэн дээрхтэй холбоотой хэрэг, гомдол, мэдээллийг хянаж, шуурхай шалгаж шийдвэрлүүлэх арга хэмжээ авна. Мөн гомдол, мэдээлэл гаргасан иргэдтэй биечлэн уулзаж санал хүсэлтийг нь хүлээн авах бөгөөд үр дүнг нь эргээд мэдээлэх аж. Дээрх хэргүүдтэй холбоотой гомдол, хүсэлтийг Улсын ерөнхий прокурорын газрын өргөдөл, гомдол хүлээн авах алба болон 1800-1919 дугаарын утсаар хүлээн авах юм байна.