Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан "Коронавирусийн тандалт судалгааны хугацаанд хөл хориог чангатгана" хэмээн мэдэгдэж байсан. Гэхдээ түүний үг, үйлдэл зөрсөн гэх мэдээлэл манай сайтад ирлээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн "King tower" орон сууцын хотхоны 129 дүгээр байранд коронавирусийн сэжигтэй тохиолдол илэрч, өнгөрсөн хагассайн өдөр хөл хорио тогтоон, вирусийн тандалт судалгаа хийсэн байна. Тухайн үед Цагдаагийн ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ж.Амгалан байранд хэдэнтээ орж гарч, хөл хориог үл хэрэгссэн гэдгийг "King tower" хотхоны оршин суугчид мэдээлсэн юм. Улсын Онцгой комиссын нарийн бичгийн даргын албыг горилж буй тэрбээр хөл хориог үл хэрэгссэж, гоомой зан үйлдэл гаргасан бололтой. Ямартай ч албаны эх сурвалж, тухайн хотхонд сэжигтэй тохиолдол илэрсэн, Ж.Амгалан хурандаа албаны бус амины хувиар очсон гэх дээрх мэдээллийг үгүйсгэсэнгүй.