Ховд аймгийн Цэцэг суманд байрлах “Цагаан эрэг” гэх тусгай хамгаалалттай газар нутагт нөхөн сэргээх ажил хийх нэрийдлээр “Өгөөжтэй Өв” ХХК-ийн эрхийг ашиглаж, хууль бусаар гянтболд /вольфром/ олборлож, зарим эрх бүхий албан тушаалтанд хахууль өгч, гэмт бүлэглэл байгуулсан хэрэгт Р.Баатархүү нарын 30 хүнд эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан.
Нийслэлийн прокурорын газраас дээрх этгээдүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн юм.
Тэгвэл уг хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болох байсан боловч Ховд аймагт оршин суудаг нэр бүхий 10 шүүгдэгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргаж, мөн аймгийн Онцгой комиссоос “Халдвартай бүс нутаг руу явуулах боломжгүй” гэсэн албан бичиг ирүүлсэн тул шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд шүүх хуралдааныг 2021 оны хоёрдугаар сарын 22-ны өдрийн 08:30 хүртэл хойшлуулж шийдвэрлэлээ.