Өнгөрсөн Баасан гарагт /2020.01.15/ Индонезийн Сулавеси арал дээр 6,2 баллын хүчтэй газар хөдлөлт болсны улмаас амиа алдсан хүний тоо 78 хүрлээ гэж тус улсын Гамшгийн уршгийг арилгах агентлагаас мэдээлжээ. Үүнээс гадна нийт 800 гаруй хүн шархдаж, 15 мянган орчим хүн орон гэргүй болсон байна. Тус бүс нутагт онц байдал тогтоогоод байгаа бөгөөд гамшгийн хор уршгийг арилгахад зориулж нийт 4 тэрбум рупи (284,000 гаруй ам.доллар) олгосон байна. Мөн тус ажлын хүрээнд майхан, хөнжил, маск болон бусад шаардлагатай зүйлсийг тараажээ. Аврах албаныхан алга болсон хүмүүсийг эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа тул амиа алдсан хүний тоо цаашид нэмэгдэж болзошгүй байна.